Хэт ягаан туяанаас хамгаалах Quartz 3 загварын өндөр нягтралтай полипропилен (PP) аюулгүйн малгай. 8 холбогч бэхэлгээтэй, даавуун дотортой, дуулганы ар хэсэгт чанга сулыг тохируулдаг бүчтэй, хөлс шингээгчтэй. Дуулганы уламжлалт V хэлбэрийг халсан тул толгойд ирэх даралтыг жигд тараадаг, өмсөхөд илүү эвтэйхэн. Цохилтод тэсвэртэй, цооролтод тэсвэртэй, галд амархан шатдаггүй, JG түвшний 2200в цахилгаан тусгаарлах чадалтай,30°C-аас +50°C хэм хүртэлх эрс тэс температурын шалгуурыг давсан, хайлсан металлын дуслуудаас хамгаална. Өндрөөс юм унах, өөрөө унаж бэртэх эрсдэлтэй ажлын орчинд тохиромжтой. Аюулгүй байдлыг хангахын тулд малгайн саравчийг эгц урагш нь харуулж, дуулганы арын тохируулгыг хэт чанга биш, сул биш хэрэглэгчийн толгойн хэмжээд (53см-63см) яг таарсан байхаар тохируулж, зөв өмсөх нь чухал юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Европын холбооны EU 2016/425 гэрчилгээтэй. Мөн дараах стандартуудад нийцсэн. EN397:2012+A1:2012 (-30°C/+50°C, 440VAC, MM) болон EN50365:2002 (Төрөл 0) Энэ бүтээгдэхүүнийг захиалах бол 102021 дугаартай эрүүний бүчийг тусад нь захиалах хэрэгтэй.
DELTAPLUS 102008 QUARTZ Quartz 3 PP аюулгүйн малгай, шар (эрүүний оосоргүй)
130100603
