Нэхээсгүй даавуун материалаар хийгдсэн энэхүү 1удаагийн хамгаалалтын хувцас нь хөнгөн зэргийн химийн бодис үсчих болон хортой хуурай тоосонцороос хамгаална. Асбест, хүчиллэг болон шүлтлэг бодистой харьцдаг орчин, нянгийн халдвар тархах эрсдэлтэй орчинд тохиромжтой. Уг бүтээгдэхүүн нь салдаггүй сунадаг юүдэнтэй бөгөөд гутлын улавч болон бээлий дагалдахгүй. Дээд, доод талдаа 2 цахилгаантай учир өмсөж тайлахад амар. Цахилгааны урд хэсгээр наалддаг туузаар давхар хамгаалсан. Бүсэлхий болон шагайн ирмэгээр бариу сунадаг материалтай. Бугуйн хэсгээр шингэн нэвчихээс хамгаалсан бариу материалтай. Тоосны ширхэг, нянгийн халдвар, химийн шингэн цацагдах, статик цахилгаан зэргээс хамгаална.
Deltaplus Статикгүй, микробын эсрэг, 5 шатлалт химийн хамгаалалтын хувцас XL
₮16,934.40Price
131802303
