Хөнгөн жинтэй химийн бодисоос хамгаалах энэхүү нэг удаагийн аюулгүйн хувцас нь нэхээсгүй даавуугаар хийсэн, салдгүй сунадаг юүдэнтэй. Дээд, доод талаасаа онгойдог цахилгаантай, мөн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор цахилгааны хэсэгт давхар хамгаалсан наалддаг туузтай. Бүсэлхий болон шагайн хэсгээр сунадаг материалтай, бугуйн хэсэг нь бариу, нэхмэл зөөлөн даавуу учир шингэн нэвтрэхээс үр дүнтэй хамгаална. Тоосны ширхэг, нянгийн халдвар, химийн шингэн цацагдах, статик цахилгааны эрсдэл зэргээс хамгаална. Асбесттэй харьцдаг орчинд, шүршдэг будаг, хүчиллэг болон шүлтлэг бодис болон нянгийн халдвар авах эрсдэлтэй орчинд тохиромжтой. EN13034 Tөрөл 6, EN ISO 13982-1 Төрөл 5, EN1073-2 Ангилал 1, EN1149-5 стандартуудыг хангасан.
Статикгүй, микробын эсрэг, агааржуулалттай, химийн хамгаалалтын комбинзон
131803112
